Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны импортын талаар мэдээлэв.

Тэрбээр “АИ-92″ Монгол Улсын 92 бензиний дундаж хэрэглээ 53 мянган тонн байснаас 60 мянган тоннд хүрсэн. “Роснефьт” компаниас 51 мянган тонн АИ-92 бензин, ОХУ-ын бусад үйлдвэрээс 15 мянган тонн, нийт 71 мянган тонн АИ-92 бензин захиалсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 54 мянган тонн орж ирсэн байна. Мөн 253 вагон орж ирэхээр ачигдсан.

Дундаж хэрэглээнээс 10 мянган тонноос илүү хэрэглээ орж ирж байгаа гэсэн үг. Үнийн хувьд АИ-92 хил хүртэлх үнэ 705 ам.доллар, Евро5 92 бензин 825 ам.доллар, АИ-95 837 ам доллар болж буурсан байна. Үүнээс бензиний үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. 

Дизель түлшний дундаж хэрэглээ 123 мянган тонн болж нэмэгдсэн. Нийт 133.500 тонн дизель түлш захиалснаас 115.921 мянган тонн түлш гаалийн бүртгэл хийлгэн буусан. Нэмээд 14.805 тонн түлш энэ сард орж ирнэ. Арванхоёрдугаар сард ОХУ-аас нийлүүлсэн үнэ 855 ам.доллар байсан бол 805 ам.доллароор 1 сард нийлүүлэхээр болсон. Нэг сард 36.600 мянган тонн түлшийг БНХАУ-аас нийлүүлэхээр төлөвлөөд байна. 

Өнөөдөр “Шунхлай”, “Петровис”, “Тэс”, “Сод Монгол”, “Монсуль”, “Газ ойл”, “Синчи ойл” гэсэн долоон компанийн 200 колонкоор АИ 92 зарагдаж байна. Импортын зөвшөөрөлгүй, жижиглэнгийн зөвшөөрөлтэй бусад колонкуудаар зарагдахгүй байгааг хэлье” гэлээ. 

Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд бүх колонк хангалттай хэмжээний, “хахчихсан” гэж хэлэхгүй ч АИ-92 бензиний хангамж хэвийн болсон” гэж онцолсон юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу