Өмнөд Солонгосын охидын алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн Лиса Инстаграмд 100 сая гаруй дагагчтай болж, дээд амжилт эвдэв. Тэрбээр хамгийн богино хугацаанд ийм амжилтад хүрсэн анхны Ази алдартан, анхны к-поп уран бүтээлч, хамгийн их дагагчтай Тайланд алдартнуудын нэг болсон байна.

Лиса мөн Бритни Спирсийн “Миний цорын ганц хүсэл” дууг дуулж, YouTube суваг дахь өөрийн “Lilifilm Official” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ “бэлэг” барьжээ.

Дуучин бүсгүйн “онцгой нөлөө”-г үнэлж, “2023 оны хамгийн шилдэг К-поп уран бүтээлч”-ээр өргөмжилж, “Гиннесийн амжилт”-д бүртгэсэн байна.

Түүнийг 2024 он гэхэд 100 сая дагагчтай болж, дахин том амжилт гаргана хэмээн таамаглаж байв. Гэвч тэрбээр шинэ он гарахаас өмнө 100 сая дагагчтай болж, түүх бүтээжээ.

Лиса Тайландын Бангок хотноо 1997 онд мэндэлсэн. Түүний жинхэнэ нэр Lalisa Manoban. 2010 онд Тайландад YG-гийн шалгаруултад орж тэнцсэнээр түүний урлагийн замнал эхэлжээ. YG-гийн хатуу чанга дүрмийн дагуу солонгос хэл хурдан сургахын тулд хэнийг ч түүнтэй англиар ярихыг зөвшөөрдөггүй байсан аж.

Лиса өөрийгөө хамтлагийнхаа хамгийн царай муутай нь гэж боддог байжээ. Тэрбээр радиогийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Хэзээ ч би өөрийгөө “Хөөрхөн юм аа” гэж бодож байгаагүй” хэмээн хэлжээ. Гэвч “2017 оны 100 хөөрхөн эмэгтэй” жагсаалт түүний бодлыг “урвуулсан” аж. Лиса царайлгаараа дэлхийд 15-д орсон байна.

Эх сурвалж: ASIA NEWS
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу