Өнөөдөр /2023.12.28/ болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ:

Чингис хаан Үндэсний музейд “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг болно.

11.00 ЦАГТ:

“Vibe house” ресторанд (Баянгол дүүрэг, Модны 2-ын гудамж) Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

11.20 ЦАГТ:

“Хангарди” ордонд Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.30 ЦАГТ:

“Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна. Утас: 9912-7029, 8615-0048

14.00 ЦАГТ:

“Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд “Оюун ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад болно.

18.00 ЦАГТ:

Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжиж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу