Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Түр саатуулах төвтэй хамтран, түр хугацаагаар саатуулагдсан иргэдэд зориулсан зан үйлийн өрөө шинээр байгуулж, 2023.12.26-нын өдөр ашиглалтад оруулжээ.
“Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна саатуулагдсан иргэдийн сэтгэл зүйг төлөвшүүлэн засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас мэдээллээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу