УИХ-ын чуулганы 2023 оны “отгон” нэгдсэн хуралдаан өнөөдөр /2023.12.28/ боллоо. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр удаа завсарлага өгч, завсарлага авах хугацаа дууссан байна” гэж хэлээд, санал хураалт явууллаа. 

Улмаар УИХ-ын 46 гишүүн санал хураалтад оролцсоноос 26 нь дэмжиж, 26.5 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. 

Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт явуулахаар болов.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу