Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байна. 

Энэ үеэр тэрбээр “Нийтийн тэврийн автобусны шугамын шинэчлэлийг хийсэн. Үүнийг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 900 орчим автобус үйлчилгээнд явж байна. Үүний ихэнх нь уртын шугамаар явж байгаа. Түгжрэлийн ихтэй үед автобусууд нэг талдаа гараад түгжирчихдэг. Нөгөө талд нь иргэд олон цагаар хүлээдэг асуудал үүсээд байна.

Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газар хиймэл оюун ухаан, программ хангамж ашиглаж, шугамын шинэчлэл хийж, чиглэлүүдийг танилцуулж байна. Бид чиглэлүүдээ дотор нь магестрал, тойрог, чиглэлийн, хотоос алслагдсан шугамууд гэсэн байдлаар ангилж танилцуулъя.

I. “М6” буюу магестрал. 

  • М1 – Таван шараас Офицеруудын ордон чиглэлд 75 автобус 2-3 минутын давтамжтайгаар үйлчилнэ.
  • М2 – Зунжин худалдааны төвөөс Д.Сүхбаатарын талбай чиглэлд (Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолыг Автобусны буудал болгоно) 
  • М3 – Нисэхээс Д.Сүхбаатарын талбай чиглэлд,
  • М4 – Шархадаас III, IV хороолол чиглэлд,
  • М5 – Ботаникаас Хэрмэс худалдааны төв чиглэлд (Нарны замаар явна)
  • М6 – Шинэ зуун айлаас ТЭЦ-3 чиглэлд үйлчилнэ. Эдгээрийг нэгдүгээр сарын 20-ноос явуулахаар төлөвлөж байна.  

II. Тойрог. 

  • Т1, Т2 – Гэмтлийн эмнэлэг, Зургаадугаар бичил хороолол, Баруун 4 замаар уруудаад, Цагаан хаалга, ТЭЦ3, Гурвалжингийн гүүр, Саппоро чиглэлээр тойрно. 
  • T3, Т4 – Баруун 4 зам, Гэсэр, Баянбүрд, 100 айл, Сансарын тойрог, Зүүн 4 зам, Нарны зам, Вокзал, Төмөр зам чиглэлээр,
  • Т5, Т6 – Дарь эхийн шинэ буудал, Цагаан даваа задгай, Монел, Цайз 16, Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, Сансарын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар чиглэлээр,
  • Т7, Т8 – Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансарын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1, Гэсэр сүм чиглэлээр тойрно.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 километр цаг байгаагаас 18-20 километр цаг буюу 25 орчим хувиар, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгаж төлөвлөсөн.

Зорчигчдын дамжин суулт нэмэгдэх хэдий ч  зорчилтод зарцуулах хугацааг 10-30%-аар буурна гэж тооцоолж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу