Европт байгалийн хийн дундаж үнэ 2023 оны эцэст гурав дахин буурч, 1000 шоо метр нь ойролцоогоор 464 ам.доллар болсон байна. Хийн үнэ буурч буй гол шалтгаан нь цаг агаар дулаарч, хий хадгалах хүчин чадал дээд цэгтээ хүрч, Европын холбооны хийн эрэлт буурсантай холбоотой ажээ.

Тус бүс нутагт 2023 оны эцэст хийн үнэ 67 орчим хувиар буурсан байна. Энэ жилийн биржийн арилжаагаар хийн дундаж үнэ өмнөх жилтэй харьцуулахад 1000 шоо метр нь 464 орчим ам.доллар байв. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд хийн фьючерс 1000 шоо метр тутамд 845 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд 470 ам.доллар, арванхоёрдугаар сарын 29-нд 367 орчим ам.доллар байв.

Европт хийн дундаж үнэ 2022 оны арванхоёрдугаар сард 1000 шоо метр тутамд 1272 ам.доллар байсан бол жилийн хугацаанд аажмаар буурсан үзүүлэлтэй байна. Тодруулбал,

нэгдүгээр сард 712 (21 хувиар бага), хоёрдугаар сард 583 (-41 хувь), гуравдугаар сард 488 (-60 хувь), дөрөвдүгээр сард 477 (-55 хувь), тавдугаар сард 357 (-65 хувь), зургадугаар сард 366 (-70.5 хувь), долдугаар сард 337 (-82 хувь), наймдугаар сард 396 (-84 хувь), есдүгээр сард 417 (-80 хувь), аравдугаар сард 513 (-63 хувь), арваннэгдүгээр сард 512.5 (-59 хувь), арванхоёрдугаар сард 407 (-68%) ам.доллараар тус тус арилжаалагдаж байжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу