12-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу