УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ, 

“Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэл, эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжилд онцгой анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарын ойрын 10 жилийн зорилтыг тодорхойлж, түүчээлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэ оны босгонд Эрчим хүчний сүлжээнд ашиглах өндөр хүчин чадал бүхий хуримтлуурыг ашиглалтад оруулснаар өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ.

Улсын төсөв болон гадаадын зээлийн санхүүжилтээр Ф400-Ф700 мм-ийн голчтой нийт 16.2 км дулааны шугамыг өргөтгөх, шинээр барих ажлыг хэрэгжүүлснээс гадна Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний алдагдлыг бууруулах төсөл, орон нутагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх таван төсөл хэрэгжүүлж, нийт 41МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулсан.

Мөн 2024 оны нэгдүгээр улиралд багтан Амгалангийн ДЦС, зүүн бүсэд Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлүүд ашиглалтад орно. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150МВт-ын эх үүсвэр 2024 оны III улиралд багтаж, сүлжээнд залгагдана. Түүнчлэн, 2024 онд 300МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ын гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Цаашид эрчим хүчний үйлдвэрлэлээ тогтвортой нэмэгдүүлж, энэ үеийн дутуу ирэх жилүүдэд дүүрэн байх нь бидний нэн тэргүүний зорилго юм” гэжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу