АНУ-ын Цахиурын хөндийн банк хаалга барьсан нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш тус улсад хаагдсан хамгийн том банк болж байна. Энэ сарын 12-нд Америкийн Signature банк “системийн эрсдэл”-ийн улмаас хаагдаж буйгаа зарласан аж.
Банк дампуурахад нөлөөлсөн зүйл гэвэл АНУ-ын үнэт цаасны ханш 13-ны өдөр унаж, банкуудын хувьцаа унаснаар, хаалтын үед гурван үндсэн хувьцааны уналт өсөлт өөр өөр байжээ. Мөн 2 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж огцом буурсан байна. Хоёр банк дараалан хаалгаа барьсан нь Европын хөрөнгийн зах зээлд цочрол үүсгэв. 13-ны өдөр Европын хөрөнгийн зах зээлийн голлох хувьцаа унаж, хаалтын ханш хоёр хувиас илүү буурч, хүнд цохилтод өртжээ.
Энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байгаа нь Цахиурын хөндийн банк хаагдах болсон гол шалтгаан юм. Бодлогын хүү нэмэгдсэнээр, тус банкны эзэмшиж буй бонд зэрэг санхүүгийн хөрөнгийн зах зээлийн үнэ тасралтгүй буурахад хүрч байгаа юм” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу