Баяр ёслолын өдрүүдэд олон төрлийн хоол хүнс хэрэглэснээр ходоод гэдэс тавгүйрэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэр тусмаа бага насны хүүхэд амттан, хүнд хоол идсэний улмаас хоол шингэх үйл явц удааширч нөхцөл байдал хүндрэх ч тохиолдол бий. Ийм тохиолдолд заавал эмнэлэгт хандалгүйгээр дараах зөвлөгөөг дагахыг танд зөвлөж байна.

1. Өргөст хэмх

Өргөст хэмх нь эслэг, фоли, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушигны асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж заншвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ.

2. Нимбэгтэй ус, халуун ус

Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолыг тань хялбархан задалж шингээдэг байна.

3.Хангалттай амрах 

Унтах нь хоол боловсруулах эрхтнийг амрах, нөхөн сэргээхэд шаардагдах хугацааг өгч, хоол хүнсийг хурдан, үр дүнтэй шингээдэг байна. Хоол идсэний дараа шууд унтаж болохгүй.  Харин 2-3 цаг болсны дараагаар унтаж амрах нь зохистой юм.

4. Йог

Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шингээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно. Йогийн дасгалууд нь дасгал хийж буй хүний хоол боловсруулах зам руу цусыг шахаж дамжуулснаар ходоодны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг байна.

5. Хольцгүй элгэн тараг

Ямар нэг үйлдвэрийн болоод ахуйн хольцгүй элгэн тараг нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлж, хоол боловсруулах явцыг түргэсгэдэг. Их хэмжээний хоол идсэний дараа гэдэс түгжирч, цатгалдах, дотор муухайрах мэдрэмж төрж эхэлвэл бага хэмжээний тараг уугаад  хэсэг хугацаанд амраарай. Та тун удахгүй үйлчлэлийг нь мэдрэх болно.

6. Жимс, жимсгэнэ 

Бүх төрлийн жимсгэнэд агуулагдах услаг антиоксад нь ходоодны үйл ажиллагааг сайжруулах ид шидтэй байдаг тул их хэмжээний хоол идэхийн өмнө, эсвэл дараа бага зэргийн жимсээр даруулбал хоолны шингэц сайн байх болно.

7. Бохь

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу