Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Сийрст багийн “Гашуунсухайт чиглэлийн 2 дахь километр” гэдэг газарт авто замын зорчих хэсгийн хажууд ачааны хоёр автомашин шатжээ. 

Онцгой байдлын байгууллага энэ талаарх дуудлагыг өнгөрсөн шөнийн 00:56 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенц НД4250” загварын хоёр зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт “Бэйбэн норд бенц НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу