Монгол Улсад дотоодын биржийн бус зах зээлд жижиг хөрөнгө оруулагчид давамгайлдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бага хүүтэй, бага эрсдэлтэй бонд түлхүү авдаг бол жижиг хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс шууд өндөр хүүтэйг нь сонгож, эрсдэлийг нь тооцдоггүй. Үүний улмаас худалдаа, үйлдвэрлэл зэрэг ашгийн түвшин багатай бизнесүүд бондын зах зээлд гарч чаддаггүй.

Шинжээчдийн үзэж буйгаар, 2024 оны эхний хагас жилд бондын хүү өндөр хадгалагдах төлөвтэй байгаа ажээ.

Биржийн бус зах зээлд 2023 оны эхний хагаст бүртгэгдсэн бондуудын дундаж хүү 17.48 хувь байсан бол хүүгийн төлөлт хийгдэх давтамжийн хувьд 49 хувь нь хагас жил тутам, 36 хувь нь улирал тутам, есөн хувь нь сар бүр төлөлт хийхээр байв.

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тайланд дурдсанаар, биржийн бус зах зээл 2021 оны есдүгээр сард өрийн анхны хэрэгслээ бүртгэснээс хойш өнгөрсөн 2023 оны II хагас хүртэлх хугацаанд нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, 1.4 их наяд төгрөг татан төвлөрүүлжээ.

Мөн 2023 оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэж, дундаж хүү нь 17.48 хувь байв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу