Цахим сүлжээнд “Увс аймагт ашиглалтад ороод, нэг жил болж байгаа сургуулийн спорт заал нуржээ” гэх мэдээлэл цацагдаад буй. Эл сургууль Увс аймгийн Улаангом сумын “Эрдмийн эхлэл” байжээ. 

Заал нурсан гэх мэдээллийн талаар тус сургуулиас тодруулахад “Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургуулийн заал нурсан гэсэн ташаа мэдээлэл гарч байгаад хүлцэл өчье.

Спорт заалны татуурга тасарсан тул бид арванхоёрдугаар саррын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. 

Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсралт хийсэн байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн тайлбар өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу