Он солигдох мөчид Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлэх үеэр зохисгүй үйлдэл гаргасан иргэн уучлалт гуйжээ.

Тэрбээр “Би өөрийн гаргасан болчимгүй үйлдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголынхоо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.

Он гарахын өмнө сошиал орчинд тухайн үед Ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр зурагтаа унтраа, тогоо хэмнэ, мөн миний гаргасан үйлдэлтэй төстэй зургууд цацагдаж байсныг би хараад, тухайн үед юу ч бодолгүйгээр, ямар нэгэн санаа агуулалгүйгээр санаатай бус, ёс бус үйлдэл гаргаж, олон нийтийн сүлжээнд уур бухимдал төрүүлсэндээ маш их харамсаж байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй болно. Би жирийн нэгэн гэр бүл, үр хүүхэдтэй, монгол эмэгтэй гэдгээ энд дахин дахин хэлмээр байна.

Энэ бичлэг цацагдсанаас хойш би маш их сошиал дайралтад өртөж, сэтгэл санааны дарамтад байх болсон. Эцэст нь сошиал орчны нөлөөлөл гэдэг бага насны хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүнд ч сөрөг нөлөөтэй байдгийг маш сайн ойлголоо. Намайг уучлаарай” гэсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу