УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2023.01.02) хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу СЕХ-ны гишүүн Ж.Болд, Б.Ганбат нар тус албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн.

Хуулийн дагуу СЕХ-ны тавыг нь УИХ-ын ТББХ, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын Дээд шүүх, төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аар сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг.

Энэ дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар нэр дэвшиж байна” хэмээн хэллээ. 

Нэр дэвшигчдийн талаар товч танилцуулга

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-ын дарга Дагвадорж овогтой ДЭЛГЭРСАЙХАН

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерын ухааны докторант, эрхзүйч, системийн шинжээч мэргэжилтэй. Улсад 25 жил ажилласан. 

Боловсрол: 

  • 1992-1997 онд Монгол Улсын Техникийн их сургууль, Компьютерын техник менежментийн сургууль программ зохиогч инженер мэргэжлээр компьютерын ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн. 
  • 1997-1999 онд мөн сургуулийн программ хангамж мэргэжлээр компьютерын ухааны магистр зэрэг хамгаалсан. 
  • 2008-2011 онд Шинжлэх ухааны техникийн их сургуулийн Компьютерын техник менежментийн сургуульд программ хангамж мэргэжлээр компьютерын ухааны докторантаар суралцсан. 
  • 2019-2022 онд Орхон их сургуульд эрхзүйчээр суралцаж төгссөн. 

Ажлын туршлага: 

  • 1997-2004 онд Монгол Улсын Техникийн их сургууль, Компьютерын техник менежментийн сургуульд багш, ахлах багш 
  • 2000-2011 онд “Старсофт” компанийн үүсгэн байгуулж, төслийн удирдагчаар ажиллаж байсан. 
  • 2006-2012 “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байсан. 
  • 2011-2014 онд “Нью прогресс” групп компанид мэдээлэл технологийн газрын дэд захирал 
  • 2014-2016 онд  Эй Ти Инженеринг компанийн гүйцэтгэх захирлаар 
  • 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга 
  • 2020-Одоог хүртэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна. 

Шагнал: 

  • Боловсролын тэргүүний ажилтан 
  • Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан
  • Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан 

Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын дарга Төмөрбаатар овогтой СҮХБОЛД

1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны магистр 

Боловсрол: 

  • Цагдаагийн академийг эрхзүйч, цагдаагийн байгууллагын ажилтан бакалавраар төгссөн. 
  • Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч бакалавраар төгссөн.
  • Удирдлагын академийг төрийн удирдлагын менежментээр суралцаж төгссөн. 
  • Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага: 

  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа
  • 2005-2007 онд Хэнтийн аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 2007- 2021 онд Мөн газартаа эдийн засгийн төлөөлөгчөөр ажилласан. 
  • 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст ахлах төлөөлөгчөөр 
  • 2016-2017 онд Мөн хэлтэст тасгийн даргаар 
  • 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн 
  • 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст тасгийн дарга
  • 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хэлтэст мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 
  • 2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга 
  • 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга 
  • 2023 оны есдүгээр сараас Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна. 

Шагнал: 

  • Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны цагдаагийн алдар тэмдэг 
  • Хууль зүйн тэргүүний ажилтан 
  • Цэргийн хүндэт 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу