Туркийн цагдаа нар Израилийн талд тагнуул хийсэн байж болзошгүй 33 хүнийг саатуулсан талаар “TRT Haber” телевизийн суваг мэдээлжээ. Түүнд мэдээлснээр, уг ажиллагааг найман мужид явуулсан бөгөөд сэжигтнүүдийн ихэнхийг Стамбул хотоос баривчилсан байна.

“TRT Haber” телевизийн сувгийн мэдээлснээр, Стамбул хотын Ерөнхий прокурорын газрын Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх товчооны мөрдөн байцаалтын хүрээнд “олон улсын тагнуулын үйл ажиллагаа”-г шалгаж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад, Израилийн Гадаад тагнуулын алба “Моссад” хүмүүнлэгийн зорилгоор Турк улсад оршин сууж буй гадаадын иргэдийг тагнаж чагнах, мөрдөн мөшгих, дайрах, хулгайлах зэрэг үйл ажиллагаа явуулах зорилготой байсан гэсэн мэдээлэл илэрчээ.

Улмаар энэ нь “олон улсын тагнуул”-ын үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн байж болзошгүй гэж үзээд, 46 сэжигтнийг баривчлах арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн алба хаагчид найман мужийн 57 хаягаар нэгэн зэрэг явуулсан ажиллагааны үеэр 33 сэжигтнийг баривчилжээ. Уг ажиллагааны хүрээнд 13 сэжигтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: TRT HABER, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу