Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар өнөөдөр (2024.01.03) мэдээлэв. Уг хуулийн заалтууд энэ сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах тухай” заалт нэмэгдсэн. Тодруулбал, 

  • Хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх: Бүх насаар нь хорих ялаар шийтгэснээс бусад хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх, бэлгийн мөлжлөг,  хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, хохирогчийг 18 нас хүрсний дараа тоолж эхэлнэ
  • Өршөөл үзүүлэхгүй байх: Бага насны хүүхдийг алдах, хүчиндэх, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж улсын хил давуулах худалдаалах, олон удаа давтан хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулсан иргэн, гэмт бүлэглэлд өршөөл үзүүлэхгүй байх
  • Хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх: Бага насны хүүхдийг алдах, хүчиндэх, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж улсын хил давуулах худалдаалах, олон удаа давтан хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулсан иргэн, гэмт бүлэглэлд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байх
  • Хугацаатай хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх:  Бага насны хүүхдийг алдах, хүчиндэх, хэргийн ялын хэмжээ 20 жил байсныг 25 жил болгох зэрэг нэмэлтийг тусгажээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу