АНУ-ын Холбооны засгийн газрын өр 34 их наяд ам.доллар давсныг тус улсын Сангийн яамны төсвийн мэдээллийн тоо баримт нотлов. Тодруулбал, уг үзүүлэлтийн үнэ цэн 34001 их наяд ам.доллар болсон бөгөөд 2023 онд 4 их наяд гаруй ам.доллараар өссөн байна.

Өнгөрсөн оны эхээр 31.4 их наяд ам.доллар байсан АНУ-ын холбооны засгийн газрын өр мөн оны есдүгээр сарын сүүлчээр 33 их наяд ам.доллар давж, арванхоёрдугаар сарын сүүлчээр 34 их наяд гаруй ам.доллар болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Холбооны засгийн газрын өр сүүлийн нэг жилд 2.6 их наяд ам.доллароор, сүүлийн гурван сарын хугацаанд нэг их наяд ам.доллароор огцом нэмэгдсэн байна.

АНУ-ын засгийн газрын өрийн дээд хязгаарыг 2023 оны нэгдүгээр сард 31.4 их наяд ам.доллараар хэтрүүлсэн. Үүний дараа тус улсын Сангийн яам санхүүгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ.

АНУ-ын засаг захиргаа сүүлийн саруудад Конгресст хандан өрийн таазыг нэмэгдүүлэхийг шаардсан. Төлөөлөгчдийн танхимд хяналт тавьж буй Бүгд найрамдах намынхан төсвийг ихээхэн хэмжээгээр танах болзолтойгоор өрийн таазыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн зургадугаар сарын 3-нд Конгрессоос өмнө нь баталсан Холбооны засгийн газрын өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 2-нд хязгаарт хүрэх аж.

Тус улсын төрийн тэргүүний хэлснээр, Сенат зургадугаар сарын 1-нд АНУ-ын эдийн засгийн хямрал, сүйрлээс урьдчилан сэргийлэх санаачилгыг баталсан бол Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд ийм шийдвэр гаргажээ.

2024 оны санхүүгийн жилд (2023 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн) батлан хамгаалахад 886 тэрбум, ахмад дайчдад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 121 тэрбум, батлан ​​хамгаалахын бус бусад хөтөлбөрт 637 тэрбум ам.доллар тус тус зарцуулахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: US DEPARTMENT OF THE TREASURY
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу