Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.

  • Нэгдүгээр сарын 06-нд 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 07-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 13-нд 13:00 цагаас шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 14-нд 13:00 цагаас “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 20-нд 13:00 цагаас “Жем интэрнэшнл” группийн 24 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу