2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг, дээд хэмжээ нь 4,620,000 төгрөг болсон. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийн хувь өөрчлөгдөөгүй ч сайн дураараа төлдөг иргэдийн төлбөр нэмэгдэж буй юм.

Тухайлбал, өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байхад сайн дураараа даатгуулагч 13.5%-ийн НДШ-д сар бүр 74,250 төгрөг төлдөг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болсноор 89,100 төгрөг төлдөг болж байна. 

Мөн 0-3 насны хүүхдээ харж, сайн дурын даатгалд хамрагдаж буй эхчүүд өмнө нь шимтгэлд 34,375 төгрөг төлдөг байсан бол одоо 41,250 төгрөг төлнө. Тэдний нийт төлөх ёстой 82,500 төгрөгийн шимтгэлийн 50 хувийг улсаас төлөх зохицуулалттай юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу