Туркийн цагдаа нар ОХУ зэрэг 18 улсын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж байсан 56 хүнийг саатуулжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Али Эрликая өөрийн X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Тэрбээр “Стамбул, Анталия зэрэг 11 хотод нэгдүгээр сарын 3-ны өглөө ажиллагаа явуулсан. Баривчлагдсан хүмүүсийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хар тамхи хууль бусаар хил давуулах, мөнгө угаах, халдлага, дээрэм, залилан болон бусад гэмт хэрэгт оролцсон хэргээр, 18 орны эрх баригчдын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжлах жагсаалтад оруулж, эрэн хайж байсан” гэж тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, баривчилсан хүмүүсийг орон нутгийн цагдаагийн хэлтэст хүргэж, шаардлагатай процессын ажиллагааг явуулж байгаа аж. Туркийн Дотоод хэргийн сайд өдөр бүр орон нутгийн цагдаа нар, тэр дундаа олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг явуулж буй ажиллагааны талаар мэдээлдэг байна.

Эх сурвалж: TASS, REPORT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу