Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн Засаг дарга Ц.Хуншагай шинэ жил тэмдэглэхгүйгээр багийнхаа эмнэлгийг унаатай болгох аян зохион байгуулжээ. Энэхүү аянд тус багийн иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, 5 сая 250 мянган төгрөг цугларсан байна. Улмаар багийн эмнэлэгт автомашин авч, гардуулан өгчээ. 

Энэ тухайгаа Ц.Хуншагай “Манай баг жил бүр нэгдсэн шинэ жил хийдэг. Тэр шинэ жилээ энэ жил зохион байгуулахгүйгээр 5-р багийн 2680 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төвөө унаажуулах санаачилга гаргасан. Үүнийг маань багийн иргэд маш сайхан дэмжлээ” хэмээн хэллээ. 

Тус эмнэлэг Мөрөн сумын 5, 6, 12-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдгээс 5-р багийн 2680 иргэн үйлчилгээ авдаг байна. 

Гурван багийн иргэдийн дунд нэг автомашинтай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол нэг автомашин нэмэгдсэнээр ахмад настан, нярай, хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаанд байдаг иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж буй аж. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу