“The Telegraph” сонины тоймч Роберт Кларк Мягмар гарагт “Барууны орнуудын тэвчээр алдарч, Украиныг санхүү, цэргийн хангамжаар үргэлжлүүлэн дэмжих хүсэлгүй болж буйгаа илэрхийлж эхэллээ” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, 2023 оны эхээр мэдэгдэхүйц байсан өрнөдийн засгийн газруудын өөдрөг үзлээс юу ч үлдээгүй байна. Украины Зэвсэгт хүчний зун эхлүүлсэн сөрөг довтолгоо амжилтгүй болж, фронтод дорвитой өөрчлөлт гараагүй, мөн Орос эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгаж, зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлснийг баталгаажуулжээ.

Роберт Кларк Украины эдийн засаг цар тахал болон 2022 оны эрчим хүчний хямралаас хараахан гарч амжаагүй байгаа нь Киевийн холбоотнуудын шийдвэрт сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэсэн байна.

Израиль, ХАМАС хоёр дахин зөрчилдөж, Улаан тэнгис дэх хутичуудын үйл ажиллагаа дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд “заналхийлж” байгаа нь тэдний нөхцөл байдлыг улам дордуулж буй аж.

Нэмж дурдахад, Кларк АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдахчуудын эсэргүүцэл, энэ жилийн сонгуульд ялах магадлал Киевд Вашингтоноос үзүүлэх тусламжийг бүрэн зогсоож болзошгүй гэж үзжээ.

Эх сурвалж: TELEGRAPH
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу