Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-г харъяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байна. Цахим гэрчилгээг техникийн үзлэгийн төвүүдэд очиж наалгах боломжтой.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд цаасан гэрчилгээгээ авч очно. 

Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ наах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгох цэгүүд:

  • Сонгинохайрхан дүүрэг – Тайни касл, Монгол терминал, Замт моторс
  • Баянгол дүүрэг – Цамбагарав, 3,4 хорооллын Emart,  “Шинэтулга-Од” компанийн байр, Үйлдвэрчний гудамж Нийтийн тээврийн газрын техник хяналтын үзлэгийн төв, 10-р хорооллын Emart
  • Чингэлтэй дүүрэг – “Ричмон” ХХК-ийн байр
  • Хан-Уул дүүрэг – Доктор авто сүлжээ, Хан-Уулын Emart
  • Сүхбаатар дүүрэг – “Ти эс ти тасган”, Нива Трейд, Таванбогд ХХК-ийн байр, Сансарын Emart
  • Баянзүрх дүүрэг – Дүүргийн байр, “Да хүрээ трейд” ХХК-ийн байр 
  • Багануур дүүрэг – Зи Э Ти
  • Налайх дүүрэг – Мөнх ерөөлт интернэйшнл

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу