Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нэгдүгээр сарын 3-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө -10 градус, шөнөдөө -27 хүйтэн байна. Салхины хурд 3.1 метр секунд, хур тунадас орно. 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу