Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Б.Заяабал ажлаа өгч, түүний оронд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэн томилогдсон байна. 

Ч.Чимэдсүрэн нь Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байв.

Түүнийг томилох тухай асуудлыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, тус яамны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар хүлээлцүүлжээ. 

ТЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгч буй Б.Заяабал Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшинэ хэмээн улс төрийн хүрээнд яригдаж буй юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу