Найман сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байжээ. Тодрууулбал, Баянгол дүүрэг 1 дүгээр байрны 3 дугаар орцны … дугаар тоотод 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон, цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна, туслаарай гэсэн дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны 13:56 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г (8 сартай, эрэгтэй) нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж, хаалгыг онгойлгон, хүүхдийг эсэн мэнд ээжид нь хүлээлгэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу