2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар смарт карт компанид хүргүүлжээ. Иймд өнөөдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгаагаа мэдэгдэж байна гэжээ. 

Л.ЗУЛ

3 САНАЛ

  1. […] Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, оюутны хөнгөлөлттэй зорчилт хэвийн үргэлжлэх болсон тухай мэдээлсэн байна. Улаанбаатар Смарт Карт ХХК-аас энэ сарын 4-ний өдөр оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгаа талаар мэдэгдээд байсан билээ.   […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу