“Америкийн засаг захиргаа Израиль олон мянган цэргээ Газын зурвасаас гаргасан нь тус улс Вашингтоны зөвлөгөөг сонсож, эрчимтэй үйл ажиллагаагаа сулруулж буйн шинж” гэж АНУ-ын гурван албан тушаалтан хэлснийг “Politico” сонин иш татан мэдээлэв.

Израилийн арми Даваа гарагт, эдийн засагт нь учирч буй их хэмжээний хохирол улам нэмэгдэж байгаатай холбогдуулан Газын зурвасаас таван бригад, тэр дундаа олон тооны нөөцийн цэргээ эргүүлэн татаж байгаагаа баталжээ.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч, хошууч Нир Динар “Энэхүү “цомхотгол” нь нөөцийн цэргийн албан хаагчдыг эх орондоо буцаж ирэх, цаашдын ажиллагаандаа хүчээ нөөцлөх боломж олгоно” гэж хэлсэн байна.

Тэд “Мөргөлдөөний улмаас палестинчууд амиа алдах тохиолдол өсөн нэмэгдэж байгаа энэ үед Израиль улс бөмбөгдөлтөөс татгалзаж, ХАМАС-ын удирдагчдыг чиглэсэн илүү нарийвчлалтай цохилт өгөх хандлага руу шилжиж буйн дохио” гэж үзэж байгаа аж.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари өнгөрсөн Даваа гарагт “2024 онд армийн нөөцийг эргүүлэн татах хөтөлбөрийн хүрээнд Израиль энэ долоо хоногт Газын зурвасаас нөөцийн хоёр бригадыг эргүүлэн татна” гэж хэлжээ.

Эх сурвалж: POLITICO, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу