Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг автомашины RFID гэрчилгээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс зөрчлийн торгууль болон бусад төлбөрүүдээ бүрэн төлсөн байхыг шаардана.

Товчхондоо бол торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт орж ирсэн. Мөн агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлана. 

Мөн торгуулиа 15 хоногт төлөхгүй бол 50 хувиар нэмэх заалт хэрэгжиж байна. Энэ тухай зохицуулалт удахгүй гарна. Уг зохицуулалтаар торгуулийн хэтрэх хугацааны тухай ойлголтууд тодорхой болно” гэсэн юм.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу