Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.15)

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 


Хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг сайдын суудлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Түүний тухайд нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдан УИХ-ын гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан.

Мөн АТГ-аас түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлснээ мэдээлсэн билээ. 

Сануулахад, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын тухай хуульд заасан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу