Дэлгэцийн донтолтоос болж хүүхдийн сэтгэл зүйд гарах өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Үүнд: 
  •  Огцом уууртай болох
  •  Мартамхай болох
  •  Нойрондоо муудах
  •  Анхаарал тогтворгүй болох
  •  Зүүдэндээ ярих, босож явах
  •  Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн,
  1. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
  2. Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
  3. Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
  4. Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
  5. Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх зэрэгт анхааарлаа хандуулахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. 

May be a graphic of map and text

3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэхэд хэвийн гэж үдэг.  Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц бүү үзүүлээрэй. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй. 

Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу