Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн А/382 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр тушаал гаргаж, ИНҮТ-ийн газрын дарга нарыг томилсон байна. Тодруулбал,  Иргэний нисэхийн үндэсний төвийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын даргаар С.Нацагдорж, Захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар Э.Нарантунгалагийг томилжээ.

Тус төвийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын даргаар Н.Идэр, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын даргаар Г.Мөнгөнхуяг, Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар Э.Мишээл нарыг тус тус томилсон бол Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын даргаар Ч.Сэржмаа үргэлжлүүлэн ажиллах юм байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу