УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.01.04)-ийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны гишүүнд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох нууц санал хураалт явуулж, гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр УИХ-ын тогтоолын төслийг баталсан.

Дээрх тогтоолын төслийг батлахын өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Энэ сонгууль шударга явагдах нь эргэлзээтэй. Хоёр намын хавсайдалт, хоорондын тохиролцоо хэрээс хэтэрсэн. Иргэд маш их дургүйцэж байна. Энэ үед бүсчилсэн тойрог гэх асуудлыг хоёр намын хэдхэн дарга тохиролцож хийсэн.

Олон сонгуулийг гурав дахь өдөр хийсэн байхад энэ сонгуулийг заавал 5 дахь өдөр явуулж, залуучуудын өгөх саналын тоог бууруулах гэж байна. Ийм үед бахь байдгаараа МАН олонх болвол долдугаар сарын 1-ний эмгэнэл давтагдах эрсдэлтэй. Тиймээс сонгуулийг зөв явуулахын тулд Сонгуулийн ерөнхий хороо, ЦЕГ, УБЕГ гэх мэт байгууллагууд хариуцлагатай ажиллах ёстой шүү” гэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу