Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.15)


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх байдал хэтэрч байна. Тиймээс Монгол Улсын хууль, эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэх байдал чадамжтай эсэх, хариуцлага хүлээлгэж байгаа ялын хэмжээ зохимжтой эсэх асуудлыг олон талаас ярилцаж байна. Үүнийг УИХ-ын түвшинд, Засгийн газрын түвшинд, олон нийтийн зүгээс ч хөндөн ярьж байна. 

2022 оны дүн мэдээг харахад 92 хүүхэд бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн гэх тоон мэдээлэл авлаа. 

Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын даргад Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхдийн хүчирхийллийн асуудалд хангалттай ажиллаж чадаж байгаа эсэхэд анхаарч ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд Гэр бүлийн хуулийг чангатгахаар ажиллана” гэлээ. 

Видео хэлбэрийг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу