Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Ш.Сайхансамбуугийн өргөдлийг буцаасан байна.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр  УДШ-д өнгөрсөн арван хоёрдугаар сарын 12-нд өргөдөл хүргүүлж байсан юм. 

Сануулахад, тэрбээр 2022 онд Ардын чуулган гэх нам байгуулж, бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч намын гишүүний тоо 801-д хүрээгүй гэх шалтгаанаар түүний намыг бүртгэхээс татгалзаж байсан юм. Үүнээс хойш тэрбээр УДШ-д дөрвөн удаа хүсэлт хүргүүлсэн. Тав дахиа хандаж буй нь энэ юм.

Гэвч улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу