УИХ-ын чуулганы Баасан гараг (2023.01.05)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгосон. Тухайн үед  би “50 мянган ам.доллароор нэг машин, эсхүл байр худалдаж аваад Монголд байнгын оршин суух гаднын иргэдтэй болох нь” гэж ярьж байсан. Гэтэл одоо оруулж ирж буй хуульд босгогүй болгочихсон байна. Мөн хөрөнгө оруулалтын хэлбэр дөрвөн төрөлтэй байсан. Гэтэл одоо маш олон болчихжээ. Ингэж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө шүү. 

Хоёр хөршөө баян болчихсон гэж бодоод байна. Тэнд хангалттай ядуу хүмүүс байна. Өмнөд хөршид өдөрт таван ам.доллароор амьдардаг 180-200 сая иргэн байна. Хойд хөршид дайны нөхцөл байдал хүнд байна. Тиймээс бид хоёр том орны дунд оршин тогтнож буй үндэсний дархлаагаа хэрхэвч алдаж болохгүй. Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. 

Хөрөнгө оруулалтыг өөрсдийн хийж чадахгүй, үзүүлж чадахгүй үйлчилгээ, байхгүй технологидоо авах ёстой. Бүх салбарт авч, ажлын байраа булаалгаж болохгүй. 

УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Та мушгиж яриад байх юм. Би Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гар хүрээгүй. Таны ярьж буй асуудал тэр хуулиар зохицуулагдаж байна. Ингэж худлаа ярьж болохгүй.

Юм болгоныг хааж, бооно гэдэг коммунист сэтгэлгээ чинь Монгол Улсыг хорлоно шүү. Бид бизнесийн эрх чөлөөг хангалттай олгож, гадагшаа харсан зөв бодлого явуулж байж хөгжинө. Бизнесийн орчныг хааж, бизнес эрхлэгч болон иргэдэд юу хийхийг нь хүртэл зааж өгнө гэж болохгүй. 

Бид иргэдийнхээ бизнес эрхлэх эрх чөлөөг нээж өгөх хэрэгтэй. Томоохон хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайн салбарт орж ирэх ёсгүй. Хөрөнгө оруулалт авах эсэхээ иргэд өөрсдөө шийдэг. Цөөн хэсэг нь өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах шаардлагагүй. 

             

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хүрэлбаатар аа.Монголчууд 30 жилийн хугацаанд төр баригчдын бүх булхай луйварыг тэвчиж ирсэн.Одоо зогс.Монголчууд үеийн үед газар шороо.тусгаар тогтнолоо Эрхэмлэж Хайрлаж ирсэн Ард түмэн.Чи болон та нар(энэ хуулйг санаачилж.бөтлуулахаар зүтгэж буй бүх хүн) даварсаар даварсаар Газртаа тулж бна уу.Энэ чинь та нрын цондон байж магад шүү…Хэл Хил Мал 3.раа л битгий оролд.Ухаантай бол буц..тат

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу