Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг түр хязгаарлаад байсан. Уг асуудалтай холбогдуулан Нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг 2024 он дуустал үргэлжлүүлэхээр болжээ. 

Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо.

Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэсэн.

Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу