Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 05:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ долоон хүн угаартсан байна” гэх мэдээлэл иржээ. 

Дуудлагын дагуу шалгахад 19-44 насны таван хүн, нэг болон найман настай хоёр охин угаартсан байсныг урьдчилсан байдлаар тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06:00 цагийн үед “Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны гурван хүн, дөрвөн настай охин хүүхэд угаартсан байжээ.

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгээд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу