Бүх цаг үед эрчүүд өөрсдийгөө бүдүүн бааргаар ойлгож мэдэрч ирсэн. Ар гэрийнхээ тулах багана нь байж ажил үүргийн тэргүүн эгнээнд зогсдог эрчүүд маань эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьдаггүй нь ч үнэн. Барагтай бол эмнэлэг эрүүл мэндийн талаар ярихгүй, яалт ч үгүй өвчин ороогоод эхэлбэл ганц нэг үзүүлчхээд цааш нь орхичихдог.
Тэгвэл эрүүл мэнддээ анхаарал халамж тавьж байхыг юун түрүүнд зөвлөе. Өдөр бүрийн дасгал хөдөлгөөн, эрүүл хэв маяг нь таныг олон төрлийн өвчлөлөөс сэргийлж байдаг.  Монгол улсын 18-69 насны эрэгтэйчүүдийн идэвхтэй хөдөлгөөн, дасгалыг тогтмол хийснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зөв мэдлэгтэй 89.3%, дасгал ба идэвхтэй хөдөлгөөний ялгааг мэддэг 68.9%, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх давтамжийн талаар 45% нь зөв мэдлэгтэй байна.
Иймээс эр хүн та хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр 30-60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх хэвшихийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу