Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс  (2024.01.08) мөрдөгдөж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан билээ.

Энэ хуульд,

  • Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
  • Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
  • Агаарын бохирдлын төлбөр,
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ. Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилжээ. Тодруулбал,

  • 1 болон б-аар төгссөн бол нэгдүгээр сард
  • 2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
  • 4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5 болон О-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу