Монгол Улсын буудлагын спортын тамирчин ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээний “Хүрэл” медалийн эзэн болж, “Парис 2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Тодруулбал,  Индонезийн Жакарта хотноо зохиогдож буй Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-аас  18-ны хооронд болох бөгөөд “Парис 2024” Олимпын наадмын 16 квотын байрыг хуваарилах аж.
 
Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Э.Даваахүү Парисын олимпын эрх авчирсан Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу