Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.15)


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Засгийн газрын хуралдаанаар таван “Ш” ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг хариуцан ажиллах үүрэг авлаа.

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны хийж хэрэгжүүлж буй ажил нь бүхэлдээ ил тод, нээлттэй төрийг бий болгоход чиглэж байгаа.

Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдвэрүүд гарч байж төр, нийгэмд нүүрлэсэн авлигаас хол байдаг. Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас цаана нь авлига, хээл хахууль нуугддаг. Иймээс хүнээс хамааралтай биш технологид суурилсан шийдлийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байна.

Гуравдугаар сарын 27-ноос эхлэн зарим төрлийн зөвшөөрлийг цахимжуулах ажлыг албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Ингэснээр зөвшөөрөл авахад танил талаа ашиглах байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж буй иргэн шууд цахимаар хандах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр зөвшөөрөл авахад заавал танил талаа ашигладаг байдал үгүй болно.

Шүүх хуралдааны товыг хойшлуулахад цахимаар хойшлуулах бололцоо байгаа ч заавал бичгээр очиж хойшлуулах хуулийн заалт бий. Тэгэхээр цахим системийг нэвтрүүлэхийн буюу цахим болон цаасан баримт бичиг нь адилхан эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг агуулгыг тусгахын тулд 139 хуулийн дүрэм журмын түгжээнээс гарах шаардлагатай байна” гэлээ.  

Видео хэлбэрийг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу