Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр (2024.01.08) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48-р зүйлээр олон зүйлийг хориглосон. Урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах, бэлэг тараах, гадаадад аялуулах гэх мэт зүйлсийг хориглож байгаа. Нэр дэвшигч зөвхөн мэдээлэл өгч, уулзалт хийнэ. 

Цахим сүлжээнд олон дагагчтай хүн нэр дэвшигчийг сурталчлах бол Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ гэдэг ойлголт байхгүй. СЕХ-ны зарим хүн бүртгэнэ гээд хэлчихсэн байна лээ. Олон дагагчтай хүнийг ухуулагчаар ажиллуулах эсэх нь тухайн нэр дэвшигчийн асуудал. Инфлүүнсерүүд гэдэг бол сурталчилгаанд ашиглаж болох хүмүүс болохоос биш хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу