УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусжээ. Өнөөдрийн (2024.01.08) хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Бүлгийн дарга, УИХын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал бүрт “Ногоон автобус”-тай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай хэлсээр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд орсонгүй. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Н.Энхболд хоёрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө” гэлээ.

УИХын гишүүн Н.Ганибал “Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулахыг УИХ-д өргөн барьж, УИХ-ын тамгын газарт бүх материалаа хүлээлгэж өгөөд 50 хонож байна. 

Монгол Улсын нийт хөрөнгийн эзэн нь төр болсон. Төр худалдан авалт зохион байгуулахдаа хууль, заалтаар хулгай хийж байна. Мөн коронавирусийн дэгдэлтийн үед төрийн болон албаны тухай хуулийг ашиглан маш их хулгай хийсэн. Энэ бүхнийг олон нийтэд ил, тод болгох хэрэгтэй” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу