Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.15)


Энэ үеэр сэтгүүлчид хүүхдийн мөнгөний талаар асууж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа. 

Тэрбээр “Өрхийн мэдээллийг засах ажлыг эрчимтэй хийж байгаа. Одоогоор 3500 орчим хүүхдийн мэдээлэл алдаатай байна. Жишээ нь, нэгдүгээр сардаа мөнгө аваад, хоёр, гуравдугаар сардаа авч чадаагүй.

Иргэд анхан шатны байгууллагуудад очиж өөрсдийн үл хөдлөх болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэх ажилд идэвхтэй оролцох ёстой.

Энэ ажлыг идэвхтэй хийж байгаа талаар УБЕГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон анхан шатны нэгжээс мэдээлэл ирж байна. Хүндрэл үүсгэхгүйгээр мэдээллийг шинэчлэх ажлыг холбогдох яам тамгын газрууд ажиллаж байна. Яам дур мэдэн хүүхдийг мэдээллээс хасах боломж байхгүй” гэлээ. 

Видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу