Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орно.

2024 оны нэгдүгээр сарын 9-ний цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -16…-21 градус.

Бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу