Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзалт хийж байна.

Энэ үеэр тэрбээр “Энэ сонгуулиар Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн тойрогт бие даан нэр дэвших үү” гэх сэтгүүлчийн асуултад “Би намаасаа нэр дэвшинэ. 2020 онд намайг Ардчилсан намаас хасчихсан. Тэр үед намгүй болсон учраас би бие дааж нэр дэвшсэн юм. Би энэ намыг байгуулалцсан хүн. 

Ардчилсан намын удирдлага биш учраас надад намын асуудлаар хэлэх зүйл алга. Гэхдээ энэ хүмүүс зориг зүрх муутай, унхиагүй ажиллаж байна уу гэж харагдаад байна. Жишээ нь, томсгосон тойргийн асуудалд МАН-тай нийлээд цаас бариад зогсох шаардлага огт байхгүй. МАН-ынхан олонх учраас хуулиа баталъя гэвэл өөрсдөө баталчихна. Тэдэнтэй хам хэрэгтэн болох шаардлага байхгүй” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу