АНУ-ын Техас мужийн Форт Уэрт хотын “Sandman Signature” зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас 21 хүн бэртэж гэмтжээ.

“Fox news”-т мэдээлснээр, нэг хүний ​​биеийн байдал хүнд, дөрвөн хүн хүнд бэртсэн байна. Үлдсэн хүмүүс бага зэргийн гэмтэл авсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

“Ассошиэйтед Пресс” агентлаг өмнө нь орон нутгийн гал сөнөөгчдийн мэдээллээс иш татан “20 хүн амиа алдсан” гэж мэдээлжээ.

Ослын газарт ажилласан гал сөнөөгчид “Зочид буудалд хий дэлбэрсэн” гэж мэдэгдсэн байна. Өдгөө тус зочид буудалд засварын ажил үргэлжилж буй бөгөөд нийт 26 өрөөг засварлах шаардлагатай аж.

Дэлбэрэлт нэгдүгээр сарын 8-ны үдээс хойш болжээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээллүүдээс харахад, барилгын эхний хоёр давхарт ноцтой эвдрэл гэмтэл учирсан байна.

Эх сурвалж: FOX NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу